• Эхлэл
  • Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

2016/04/15

Оны эхний 3 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрсэн.

Үүнд экспорт 11.0 хувиар буюу 118.8 сая ам.доллараар, импорт 14.6 хувиар буюу 102.7 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ.

Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 359.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт байна.

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлтүүдийн нэг юм. 2010 оноос хойш тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2014 оны сүүлийн хагасаас ашигтай гарч эхэлсэн.

Уг үзүүлэлт 2016 оны эхний гуравдугаар сарын гүйцэтгэлээр 365.7 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 22.6 сая ам.доллараар буурсан байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна