Төрийн болон орон нутийн өмчийн улсын үзлэг, тооллогын дөрвөэ жил тутамд хийдэг. Энэ жил Засгийн газрын шийдвэрийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийг тоолохоор Сангийн яамнаас бүх бэлтгэл ажлыг хангаад байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Засгийн газрын холбогдох тогтоолуудын дагуу Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлсний дагуу ийнхүү тус яамны зүгээс нийслэл болон аймгуудын өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадтай хамтран төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулах бөгөөд энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 5.600 гаруй байгууллагуудыг хамруулж, тэдгээр байгууллагуудын барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, биет бус хөрөнгө зэрэг бүх үндсэн хөрөнгийг тоолохоос гадна улсын хэмжээнд байгаа бүхий л түүх соёлын дурсгалт зүйлсийг бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сангийн яамны зүгээс нийслэл болон 21 аймгийн өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийг хамруулан төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого зохион байгуулахтай холбоотой асуудлаар нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү сургалт, семинарын үйл ажиллагаагаар төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг албан ёсоор эхлүүлж байгаа юм.
Тус сургалт, семинарын үеэр нийслэл, орон нутгийн холбогдох мэргэжилтнүүдэд төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, бүртгэл, тооллого хийх, улсын үзлэг, тооллогын дүн мэдээг нэгтгэн гаргах, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох програмтай ажиллах зэрэг асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлж байгаа юм.
Мөн тус яамны зүгээс төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн интернет орчинд суурилсан програм хангамжийг “Койка” олон улсын байгууллагын туслалцаатайгаар нэвтрүүлж, цахим мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгаа бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн бүх байгууллагын өргөн хүрээний мэдээ, мэдээллийг агуулсан том систем болон өргөжөөд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна