• Эхлэл
  • Өнөөдөр АН, маргааш ИЗНН хуралдана

Өнөөдөр АН, маргааш ИЗНН хуралдана

2016/04/18

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд ИЗНН-ын хуралдсан талаар өмнө нь мэдээлсэн. Уг намынхан сонгуульд хэрхэн оролцох асуудлаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн хуралдахаар тогтсоэ байна. Харин өнөөдөр АН ҮЗХ-ны гишүүд хуралдахаар товложээ.

Хурал хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байгаа ба уг хурал он гарснаас хойш удаа дараа тов зарлаад нэг ч удаа хуралдаж амжаагүй байгаа аж. Хамгийн сүүлд буюу энэ сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлж байсан боловч өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

ҮЗХ-ны хурал хойшлогдсон нь хэзээ хуралдахыг  албан ёсоор товлоогүй байсан ба гишүүд ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон аж. Өнөөдөр хуралдахаар товлосон ҮЗХ-аар АН-ынхан намынхаа сонгуульд оролцох  мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна