Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-тай эвсэж оролцох эсэх нэлээд хугацаанд таавар мэт байсан. Тэгвэл МАН, МАХН эвсэн сонгуульд оролцох нь тодорхой боллоо. Энэ асуудлыг өнөөдөр МАН-ын Бага хурлаараа хэлэлцэж байгаа.
Хоёр намын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан болон Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллан эцсийн дүгнэлтээ гаргасан байна.
Үүнээс гадна маргааш МАХН-ын Бага чуулган хуралдаж, нам дотроо зөвшилцсөнөөр хоёр намын эвсэж сонгуульд орох асуудал үндсэндээ шийдэгдэх аж.
Хоёр нам эвсэх тохиолдолд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ.
Сонгуулийн хуулийн дагуу улстөрийн нам эвслүүд энэ сарын 20 буюу энэ долоо хоногийн гурав дахь өдрийн 18:00 цагаас өмнө Аудитын газар хүргүүлэх учиртай. Өнөө маргаашдаа хоёр намын удирдлагын төвшинд ажлын хэсгийн санал дэмжлэг хүлээвэл Эвслийн бүлэг байгуулагдаж, УЗ-өөр мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах юм байна.
Ч.Болор
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна