Ипотекийн найман хувийн зээл таван хувь болон буурсан билээ. Үүнтэй холбоотойгоор өмнө нь найман хувийн зээлд хамрагдсан иргэд таван хувь руу шилжих боломжтой болсон.
Тиймээс иргэдийг эхнээс нь наймаас таван хувь руу шилжүүлэх ажил яваагдаж байгаа аж.
Тэгвэл тайлант өдрийн байдлаар, банкууд 4075 иргэний 252 тэрбум төгрөгийн зээлийнхүсэлтийг хүлээн авч, 1024 иргэний 5 хувийн хүүтэй 48.2 тэрбум төгрөгийн, 2246 иргэний 8 хувийн хүүтэй 148.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 574 зээлдэгчийн 23.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна