Нийслэлийн хэмжээд гарах гэмт хэргийн гаралтын тоо өдөр ирэх тусам өсч байна. Энэ нь нийгэмд замбараагүй байдал үүсээд байгаагын илрэл аж.
Ганц шөнийн дотор буюу дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагат гэмт хэргийн шинжтэй 165 дуудлага ирсэн бол зөрчлийн 1308, согтуугийн 528, зам тээврийн ослын 298 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй 78 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн бөгөөөд Улаанбаатар хотод золгүй байдлаар 9 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 4, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 40, халаасны хулгайн гэмт хэрэг 5, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 14, осол 8 гарч 14 хүн гэмтсэн байна.
Үүнээс гадна өнгөрсөн шөнө Дулааны III цахилгаан станцад дэлбэрэлт болжээ. Тодруулбал: Шөнийн 02 цагийн үед тус станцын нүүрс нунтагладаг Тээрэмд тэсрэлт болсон байна. Азаар тэсрэлтийн үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд станцын ажилчид шуурхайн арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл байхгүй байна