• Эхлэл
  • Жилийн 10 хувийн хүүтэй зээл олгожээ

Жилийн 10 хувийн хүүтэй зээл олгожээ

2016/04/20

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 6142 малчин 22 тэрбум 720.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн эцсийн байдлаар 8083 /үүнд гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө малчны зээл хүссэн иргэд багтсан/ малчинд 30 тэрбум 166.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Үүнээс гадна 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1998.00 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар худалдах, 307.75 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Эх сурвалж: Монголбанк


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна