“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон.
Тэгвэл ТОСК-иас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ удаагийн жагсаалтад 2368 иргэнийг бүртгэсэн ажээ.
Доорх жагсаалтад:
залуу гэр бүлийг-1-239 хүртэлх жагсаалтад
Төрийн албан хаагчдыг -240-637
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг -638-1250
Өрх толгойлсон-1251-1318
Ахмад настан-1319-2144
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 хүртэлх жагсаалтад тус тус эрэмбэлжээ.
Нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү
Сэтгэгдэл байхгүй байна