• Эхлэл
  • Б.Булганыг 461-р анги руу шилжүүлэв

Б.Булганыг 461-р анги руу шилжүүлэв

2016/04/21

Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг урьдчилан саатуулах төвд хориод таван сар болж байна.

Түүнийг мөөгөнцөртэй хүйтэн өрөөнд, 24 цагийн турш хурц гэрэлтэй нөхцөлд байлган салхинд ч гаргадаггүй, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар мэдээлэл гарч, ар гэрийнхэн ч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргасан.

Түүний ээж охиныхоо биеийн байдалд маш их санаа зовж байгаагаа хэвлэлээр хэлж байсан билээ. Өмгөөлөгчийнх нь зүгээс ч хүнд нөхцөлд  бие муудаж байгаа тул эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

Харин өчигдөр хүндэрсэн тул гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлуулах шаардлагатай талаар өмгөөлөгчийн хүсэлтийг прокурор хүлээн авсан.

Улсын ерөнхий прокурорын газраас энэхүү өргөдлийг хүлээн авч Б.Булганыг цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.  Б.Булган хамгийн хүнд нөхцөлтэй гэгдэг Төв аймгийн урьдчилан саатуулах төвд хоригдож байсан юм. Харин одоо Б.Булганыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх боломж гарч магадгүй гэж ар гэрийнхэн найдаж байгаа аж.

Өчигдөрхөн Монголын ардчиллын удирдагч Б.Зориг агсны төрсөн өдрөөр журмын нөхөд нь хөшөөнд нь уламжлал ёсоор цэцэг өргөсөн. Тэднийг 18 дахь удаагаа ийн цэцэг өргөхөд гэргий нь шоронгийн хүйтэн өрөөнд хоригдож байв. Гэхдээ одоо ч гэсэн нөхцөл байдал дээрдсэн эсэх талаар нарийн, тодорхой мэдээлэл үгүй хэвээр байна.

А.Ану


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Bulgan gerchilehgui bgaa ni uls turii mun AN iin hereg bolson baihaa
    2016 оны 04 сарын 26
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 25
  • Зочин
    nohoriinhoo allagatai holbootoi bolood l ene awgai duugai horigdood bga bh
    2016 оны 04 сарын 25
  • a
    ene awgain anhnii nohor ni bayngoliin geh S.Erdene daraani zorigtoi suusan ugsa hogiin awgai
    2016 оны 04 сарын 24
  • x
    heh olni tanil eswel ner nolootei hun shorond orhoor owdoj zowdog engiin hun bol owdoh erhgui bdag boljdee ene muu nowshiin huuhen ugaasa zorgin allagad holbootoi
    2016 оны 04 сарын 24
  • Зоочиг
    Сэжигтэй эмэгтэй гэхдээ Зориг тийм төгс хүн биш ч ордны цонхоор шээгээд байгаа зураг байгаа л байх
    2016 оны 04 сарын 23
  • zocin
    nohroo bicz aluuczing omoorcz olon zil yawlaa ,odoo tegeed ynenee l heleeczee
    2016 оны 04 сарын 23
  • ГАНЧИМЭГ
    ЗОРИУД ИНГЭЖ БАЙГААД АЛЛАА ЭНЭ ХҮНИЙГ. ЮУ Ч ХЭЛҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН САНА БИШҮҮ
    2016 оны 04 сарын 22
  • z
    Ene olon jil shalgaj baitsaagaagui murtluu yagaad odoo gej? Ene huuhniig ali deer ued baitsaagaad ter heregiig ileruulehgui yugaa hiigeed baisan yum bol? Batuul alsan ni unen baih, gehdee ene huuhniig tamlaj baigaad amid gerchiig ni alah l gej baigaa bolovuu!!!
    2016 оны 04 сарын 22
  • Зочин
    Өөрөө энэ хэрэгт оролцсон болоод үг дугааргүй байгаа, аймшигтай хүүхэн.
    2016 оны 04 сарын 22
  • Зочин
    aimshigtai xuuxen.. chotgor shulamiin gemeer
    2016 оны 04 сарын 22
  • goody
    ter saixan xun yagaad iim xogiin emtei suuj xanilsan-g burxan l meddeg baix daa...Muu em sain er-g ch zuil duusgana sain em saarxan eriig ood ni tatnaa gej yasan ch unen ug ve dee....
    2016 оны 04 сарын 22
  • Зочин
    ene avgaid ih uchir biiiiiiiiiiiiiiiiiiii
    2016 оны 04 сарын 21
  • zochin
    Bulgand zoolon xandbal xezeech xereg ilrexgvi de naadaxchin en baitugai uym vzsen gar orosd aldart morontoi xamsaatan bsan bxgvi uy
    2016 оны 04 сарын 21