Багш нар харилцан суралцах, сайн туршлагаа хуваалцах “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл” улсын зөвлөгөөн болж байна.
“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг хөгжүүлэх" бодлого үндэсний хэмжээнд хэрхэн явагдаж ирснийг энэ зөвлөгөөний үеэр багш нар дүгнэж ярих юм.
Улсын зөвлөгөөн өнөөдөр 1-р сургууль, 5-р сургууль, 44-р сургууль, 20-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор ахлах сургууль, Хан-Уул дүүргийн 52-р сургууль, Баянгол дүүргийн 133, 141-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 147, 122-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 104, 107-р цэцэрлэгт тус тус 08.30-16.00 цаг хүртэл боллоо.
А.АМАР
Сэтгэгдэл байхгүй байна