• Эхлэл
  • Түргэний машиныг нэг тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авна

Түргэний машиныг нэг тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авна

2016/04/21

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах заал танхимууд болон зочид төлөөлөгч байрлах газруудын галын аюулгүй байдлыг хангахад зориулж Япон Улсын “Хацүта” компаниас 160 ширхэг “Calmie” гал унтраагуурыг буцалтгүй тусламж болгон хандивлажээ.

Түүнчлэн Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулах аж. Үүнээс гадна “АСЕМ”-тай холбоотой НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн арван машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай хэмээн үзэж буй аж. Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой бөгөөд нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд явах 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах гэнэ.

Эдгээр 10 машиныг нийт нэг тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авах урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан үнэлгээ юм байна. Шинээр худалдан авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэг болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах бөгөөд АСЕМ-ын уулзалтын дараа дүүргүүдэд хуваарилах аж.

Энэ мэтчилэн “АСЕМ”-д зориулж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байна. Гэхдээ эдгээр худалдан авч буй түргэн тусламжын машин нь эргээд дүүргүүдэд хувиарлах учир тийм ч алдагдалтай зүйл биш аж. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна