• Эхлэл
  • Эмнэлгийн өргөтгөл хийхэд 500 орчим сая төгрөг шаардлагатай

Эмнэлгийн өргөтгөл хийхэд 500 орчим сая төгрөг шаардлагатай

2016/04/22

Улстөрчид өөрсдийн хувийн карьераа хөөж явах араар олон хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барлаа.

Тэд өөрсдийн нэр  хүндэд бус улс ороны ирээдүйд санаа тавих ёстой. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүд хүнд нөхцөлд байгаа талаар нь өмнө нь мэдээлж байсан.

Их аварга тэдгээр хүүхдүүдэд зориулж эмчилгээний аппарат гаднаас захиалж авчруулсан нь ихээхэн нэмэр болж байгаа гэдгийг эмч нар болон эцэг эхчүүд хэлж байна.

Үүнээс харахад Монгол Улсын эмнэлгийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Гэхдээ хөдөө орон нутагт эмнэлгийн шинэлэл хийгдэж байгаа аж.

Ерөнхий сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, Увс аймагт 2,3 тэрбум төгрөгөөр оношилгооны төв байгуулжээ. Энэ төв ажиллаж эхэлснээр Улаабаатарыг зорьж гуравдугаар шатлалын эмнэлэгт явж үзүүлдэг өвчтөний тоо буурсан байна. 2013 оны эхний 10 сарын байдлаар  3000 орчим хүн Улаанбаатар хот руу оношилгоо, эмчилгээнд явдаг байсан бол 2014 онд энэ тоо хоёр дахин багассан байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус тасаг 44 ортойгоос энэ үеэр 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Жилд давхардсан тоогоор 1600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Хүүхдийн тасаг сахиуртай байдгаараа бусдаас ялгаатай, тиймээс орны хүрэлцээ хангалтгүй байдаг гэдгийг тасгийн эрхлэгч Ц.Алимаа танилцуулаад Нэгдсэн эмнэлгийнхээ хашаанд 20 ортой өргөтгөл барихаар төслөө хийсэн, 500 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж. Мөн хүүхдийн тасагт туслах сувилагч ажиллуулах хөрөнгийн асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсчээ.

Тус аймагт сүүлийн хоёр жилд улаанбурхны 70 гаруй тохиолдол гарсан, сүүлийн үед тархалт буурч байгааг эмч нар хэллээ.

Засгийн газраас хөрөнгө гаргаж, хоёр сарын өмнөөс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалсан нэмэлт вакцин энэ өдрүүдэд ирж байгаа бөгөөд нэмэлт вакцинд 18-30 насны залуусыг хамруулах,  товлолын вакциныг бага насны хүүхдэд графикийн дагуу гэрээр нь очиж хийх аж.  

 


Сэтгэгдэл байхгүй байна