Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш “Майн баяр”-ыг тэмдэглэхээ болиод 26 жил болжээ.
Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж буурсан энэ цаг үед хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн эрхийг хүндэтгэн хамгаалах, Монголд шударга ёсыг тогтоох, хөгжүүлэх зорилгоор “Эв санааны нэгдэл”-ийн баярыг дахин сэргээн тэмдэглэх гэж байгаа тухай “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийсэн юм.
Хуралд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул, “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нар оролцов.
Энэ өдрийг сэргээн тэмдэглэснээр хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй олон асуудлыг шударгаар шийдвэрлэх, ажиллах хүчний хөдөлмөрийн оролцоо, үнэлгээ үр дүнг шийдвэрлэхэд чухал эхлэл болох юм.
Мөн баярын арга хэмжээнд улс төрийн нам болон олон нийтийн байгууллагууд, ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна гэв.
Харин зарим хэсэг нь энэ өдөр баярлах бус жагсахаар болжээ.
Тодруулбал: “Майн нэгэн” хэмээн Монголчуудын нэрлэдэг байсан энэ өдөр МҮЭ-ийн холбоо хөдөлмөр нийгмийн хамгааллын тодорхой асуудлаар үзэл бодлоо илэрхийлж Чингисийн талбайд жагсаал хийхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолын хэрэгжилтийг УИХ, Засгийн газраас шаардаж, хөдөлмөрчдийн дуу хоолойг төрд хүргэх юм байна.
Ингээд уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.
Сэтгэгдэл байхгүй байна