• Эхлэл
  • Энэтхэг Монголын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

Энэтхэг Монголын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

2016/04/27

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэтхэг Монголын цэргийн хамтын ажиллагааг дэмжих цэргийн хамтарсан 11 дэх удаагийн “Нүүдэлчин заан 2016” хээрийн сургуулилт Даваа гаригт Монголд эхэлсэн талаар Statesman.com  мэдээлжээ.

5-р сарын 8-ны өдөр дуусах суургуулилт нь НҮБ-ын мандатад зааснаар хоёр орны армийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алан хядлагын эсрэг тэмцэлд хамтран оролцоход чиглэсэн ажээ.

Энэтхэгийн талаас хоёр ажиглагч болон Кумаоны армийн салаа, Монголын талаас 60 хүний бүрэлдэхүүнтэй баг хээрийн сургуулилтанд оролцож байгаа юм.

Энэтхэгийн талынхан босогчид болон алан хядлахтай тэмцэх ажиллагааны туршлагаас хуваалцах бөгөөд үүнд танхимын хичээл, үзүүлэх сургалт зэргээс гадна барилгад үзлэг хийх, хүн барьцаалагдсан нөхцөлд хэлэлцээр хийх, зам шалгах, нээх, хөдөлгөөнт хяналтын харуулын цэг гаргах, тагнуулын мэдээ цуглуулах, гараар хийсэн тэсрэх хэрэгсэлтэй тэмцэх зэрэг багтсан байна.

Талууд хоёр долоо хоногийн туршид зэвсэггүй гар тулаан, тусгай ханан хаданд авирах зэрэг болон спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж туршлага солилцох ажээ.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна