Уул уурхайн яам салбарын сар бүрийнхээ ажлын тайлангаа "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурлаараа танилцуулдаг билээ. Тэгвэл тэд өнөөдөр “Ил тод уул уурхай" дөрөвдүгээр сарын мэдээгээ танилцууллаа.
Энэ үеэр Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай газрын тосны хайгуулын “Дарьганга-XXIV” талбайд газрын тосны хайгуул хийх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан тухай мэдээлсэн юм.
“Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компани нь тус талбайн хайгуул ашиглалатын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа шин ий энержи” ХХК-иар дамжуулан гүйцэтгэх бөгөөд эхний 4 жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулна.
Цаашид тус талбайн хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч нэмэлт хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна