Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2016.04.27/ боллоо. Хурлын үеэр Ноён уул хайрханд олборлолт хэзээ эхлэх тухай асуудлыг хөндсөн юм.
Энэ хавартаа багтаад “Сентерра Гоулд” компани Ноён уул хайрханд олборлолтоо эхэлнэ гэж “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдлээ.
Тэрээр “Өнгөрсөн хугацаанд “Сентерра Гоулд” корпорацийн ерөнхийлөгч Фрэнк Херберт тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хоёр ч удаа айлчилж, Гацууртын ордын Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээний явцын талаар Уул уурхайн яамныхантай ярилцаж, ойрын хугацаанд гэрээнүүдийг эцэслэн шийдэхээр тохиролцсон байна. “Сентерра Гоулд” компаниас Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг хүсчээ. Мөн удахгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэдтэй уулзаж, саналыг сонсон хамтран ажиллах гэрээ байгуулна” гэв.
Өөрөөр хэлбэл Засгийн газар Гацууртын ордыг хэрхэн яаж ашиглахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцох ажил үргэлжилж буй юм. Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшсэнээр засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432,3 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт есөн жилийн хугацаанд Монгол Улсад орж ирнэ гэж салбарын яам нь тооцоолсон байна. Харин Гацууртын ордыг ашигласнаар нийт таван төрлийн татвар хураамжийг авах аж.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна