• Эхлэл
  • Таван сурагч газ үнэртэж өөрсдийгөө гэмтээжээ

Таван сурагч газ үнэртэж өөрсдийгөө гэмтээжээ

2016/04/27

Сүүлийн хоногуудад цагдаагийн байгууллагат 1000 гаруй гэмт хэргийн шинжтэй дуудлага ирэх болжээ. Энэ нь ганц шөнийн дотор иргэд дуудлага байна. Тэгвэл дөрөвдүгээр сарын 26-с 27-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 184, зөрчлийн 1283, согтуугийн 436, зам тээврийн ослын 286, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар 7 хүн нас барж, хулгайлах гэмт хэрэг 40, халаасны хулгайн гэмт хэрэг 3, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 3, залилан мэхлэх гэмт хэрэг 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 9, осол 5 гарч 10 хүн гэмтсэн байна.

Энэ мэтчилэн хэрэг гарсаар байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэртэж эрүүл мэнд болоод амь насаараа хохирох тохиолдол их гарч байна.

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 25-ны өдөр  таван сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэж байх явцдаа тамхи татаж, дэлбэрэлтэд өртсөн тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Тэд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд ажиллахаа больсон халуун усны барилгад газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртөж, түлэгджээ.  Түлэгдсэн сурагчид өчигдөр /2016.04.26/ ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдсэн байна. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Угтаа бол ахуйн газыг насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахыг хуулиар хориглосон хэдий ч ийн замбараагүй худалдаа эцэг эхийн анхааралгүй байдлаас болж хүүхэд буруу зам руу орж бүр амь насаа эрсдэлд оруулж байна. Ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурч амиа алдсан хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь айдас төрүүлж байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна