“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн "Эклер"-ээс өчигдрийн байдлаар 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрсэн хэмээн МХЕГ-аас мэдээлсэн байна. Тус газраас өчигдөр орой 70 гаруй хүн хордоод байна гэж мэдээлсэн бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийг “Эклер” болон амархан мууддаг кремтэй бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэхийг анхааруулж байна. “Ньюс свийт фүүдс” компани хордлого үүсгэсэн “Эклер”-ийг тухайн өдөр 1100 гаруй үйлдвэрлэснээс 736-г нь борлуулаад байсан аж. Хордлого үүсгэсэн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татсан гэсэн мэдээлэл байна.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна