Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг иргэн М-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулав.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
Сэтгэгдэл байхгүй байна