Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газрын дэмжлэгтэйгээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч А.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг танилцуулна.
Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна