• Эхлэл
  • Генералууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөлөө

Генералууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөлөө

2016/04/28

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын цэргийн дээд цол болох генерал цолтнуудад хүндэтгэл ёслол болдог. Энэ уламжлалын дагуу өнөөдөр 12 дахь жилдээ генералуудад хүндэтгэл үзүүлэх ёслол Чингисийн талбайд боллоо. Энэ жил Монгол Улсад генерал цол олгосны 72 жилийн ой тохиож буй юм. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал Монголд анх удаа 11 хүнд генерал цол олгож байжээ. Түүнээс хойш 170 генерал цолтон төрснөөс өдгөө амьд сэрүүн 87 генерал байгаагийн 10 гаруй нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Тэдний хамгийн ахмад нь 96 настай Т.Алтангэрэл гуай  бол хамгийн залуу нь  бригадын генерал Л.Онцгойбаяр 43 настай настай юм байна.

Энэ жилийн генералуудын өдрийг ОБЕГ хариуцан зохион байгуулж буй. Зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг найман байгууллага энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг.

Генералууд уламжлал ёсоор Чингисийн талбайд цэцэг өргөсний дараагаар ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн ёслол хүндэтгэлийн жагсаал хийж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай ангийн үлээвэр найрал хөгжимчид жагсаалын парадыг эгшиглүүллээ.

Өнөөдрийн ёслолд 80 орчим генералууд хүрэлцэн ирсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Фотог Б.Тошка

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна