• Эхлэл
  • Ам.долларын ханш чангарчээ

Ам.долларын ханш чангарчээ

2016/04/29

2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанкнаас 308.52 хаалтын ханштайгаар 29.0 сая юань, своп хэлцлээр 7.9 сая ам.долларыг тус тус нийлүүлжээ.

Мөн ам.долларын ханш зогсолтгүй өссөөр энэ оны гуравдугаар сарын сүүлээр 2050 төгрөг даваад байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт ханшийн өсөлт бага зэрэг саарч үндсэндээ 70 орчим төгрөгөөр суларсан.

Харин өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2010 төгрөгөөр авч 2013 төгрөгөөр худалдаалж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 40 орчим төгрөгөөр чангарчээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна