Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтын тоо өдөр ирэх тусам өсч байна. Гэмт хэргийн дийлэнх нь хулгай дээрмийн хэрэг байгаа бөгөөд санаатай гэмт хэрэг үйлдэх тохиолдол ч их байгаа аж.
Цагдаагийн байгууллагат ирэх гэмт хэргийн шинжтэй дуудлагын тоо ганц шөнийн дотор л гэхэд 1000 гарчээ.
Үүнээс гадна өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох болсон ба мансуурах явдал гаарч байна.
Саяхан ЕБС-ийн таван сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурч байх үедээ тамхи татсаны улмаас дэлбэрэлт болж өөрсдийгөө түлж гэмтээсэн хэрэг гарсан. Энэ мэтчилэн өсвөр насныханы газ үнэртэн мансуурах үйлдэлд эцэг эх болоод ахуйн газыг худалдсан худалдагчид буруутай аж.
Ингээд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг танилцуулъя.
Хэрэг нэг: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, дөрөвдүгээр байрны 12 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр өглөө 07:47 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж 24 настай эмэгтэй Ш 12 давхрын тагтан дээр гарч, амиа хорлох гэж байсныг буулгажээ. Улмаар Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Хэрэг хоёр: “Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьсан. Уг худалдааны төв галын аюулд өртөж, олон наймаачид амьжиргаанаасаа салах дөхсөн.
Үүнтэй холбоотой цахим ертөнцөөр “Нарантуул” захыг шатаахаа болиоч ээ. Тэнд байгаа наймаачид улс төрийн тоглоомноос болж хохирч байна хэмээсэн постууд явах болсон.
Тэгвэл тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт үлджээ.
Дээрх этгээдийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа тухай эх сурвалжууд хэлж байна.
Энэ мэтчилэн санаатай гэмт хэрэг хийж байгаа бөгөөд энэ нь бусдад ихээхэн хэмжээний хохирол авчирч байгаа юм. Гэмт хэргийн гаралт өсч байгаа эн үед анхаарал болгоомжтой байхыг цагдаагийнхан анхааруулсаар байгаа билээ.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна