• Эхлэл
  • Улаанбурхан өвчний дэгдэлт асуудал дагуулж байна

Улаанбурхан өвчний дэгдэлт асуудал дагуулж байна

2016/04/29

Цочмог хэлбэрийн улаанбурхан өвчнөөс илүү хүнд, хүндрэлтэй улаанбурханы тохиолдол ихсэх хандлагатай байгаа талаар өчигдөр мэдээлжээ.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Улаанбурхан өвчний чиглэлээр зөвлөгөө өгөх үүрэг бүхий Эмнэлзүйн багийнхнийг хүлээн авч уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг чиглэл өгөх үеэр энэ талаар мэдээлжээ.

Улаанбурхан өвчний дэгдэлт буурч байгаа ч хүндрэл их байгаа нь  асуудал дагуулж байгааг тэд онцолжээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний дараах хүндрэлээр нийслэлээс болон орон нутгаас дуудлага ирэх нь эрс ихэссэн гэжээ.

Тиймээс энэ жилийн улаанбурхан өвчний дэгдэлтийн эмнэл зүйн онцлог байдлын талаар эмч, мэргэжилтнүүд мэдээлэл туршлагадаа үндэслэн орон нутаг болон алслагдсан дүүргийн өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх ажлын зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч нар,  АШУҮИС-ийн багш нарын хамтарсан Эмнэлзүйн зөвлөгөө өгөх багийг орон нутгийн эмч нартай цахимаар холбогдон цаг алдахгүй зөвлөгөө өгөх ажлыг яаралтай зохион байгуулахыг  Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам

 


Сэтгэгдэл байхгүй байна