• Эхлэл
  • Цэрэг татлага энэ сарын 6-наас эхэлнэ

Цэрэг татлага энэ сарын 6-наас эхэлнэ

2016/05/02

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Харин энэхүү тогтоолоос зугтах эрсийн тоо олон байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо багасчээ.

Энэ жилийн хувьд дээрх тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байгаа ба энэ сарын 1-15-ны өдрүүдэд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ, орон нутгийн ЗДТГ бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж.

Цэрэг татлагыг зохион байгуулахад Нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй байх бөгөөд Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих аж.

Ингээд дүүргүүдийн цэрэг татлагын татлагын байр байрлах газрыг танилцуулъя.  

- Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

- Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль

- Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль

- Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

- Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль

- Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль

 


Сэтгэгдэл байхгүй байна