• Эхлэл
  • Эрүүл байхын түмэн жаргалан

Эрүүл байхын түмэн жаргалан

2016/05/02

Их зохиолч Д.Нацагдорж энэ орчлонгийн түмэн жаргалангийн дотроос эрүүл энхийн жаргалан бол дээд хэмээн онцолсон байдаг. 2012 оны орон нутгийн сонгуульд өрсөлдсөн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн нэг цөм нь эрүүл чийрэг Багануурчууд. Эрүүл чийрэг эрдэм боловсролтой Багануурчууд аюулгүй орчинд ихийг хийж бүтээнээ гэсэн өгүүлбэрээр ч тайлж уншиж болох. Тийм учраас энэ удаад эрүүл чийрэг Багануурчууд заалтын хүрээнд өнгөрсөн 3 жилд юу хийх гэдгийг онцлохоор шийдлээ.

Гемодиализийн тасагт Багануурын иргэн үнэ төлбөргүй эмчлүүлнэ

2015 оны 9 дүгээр сарын 18. Диализ эмчилгээ нь бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх эмчилгээ  оны бөгөөд шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг ялган авч цусыг цэвэршүүлдэг, өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлодог байна. Монгол Улсын нас баралтын зонхилох 5-н шалтгааны нэгт бөөрний дутгадал багтдаг бөгөөд бөөрний дутагдалтай иргэн 7 хоногтоо дор хаяж 2 удаа гемодиализийн аппаратад орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байна. Тиймээс дүүргийн төр захиргааны байгууллагаас хөрөнгө оруулалт хийж, ЭМТ-ийн удирдлага, эмч ажилчид нөөц бололцоогоо дайчлан ажилласнаар нийслэлийн 9 дүүргээс анх удаа, орон нутгийн хэмжээн дэх 6 дах гемодиализийн тасгийг байгуулж, үүд хаалгыг нь нээв. Энэхүү тасгийг нээн ажиллуулах санаачлага гарснаас хойш ЭМТ-өөс боловсон хүчнээ бэлтгэсэн нь тасгийн үйл ажиллагааг шууд эхлүүлж, тасралтгүй найдвартай явуулах боломжийг бүрдүүлж чадаж. Манай дүүргийн хувьд бөөрний дутагдалтай онцгой хяналтанд 15 хүн байдаг бол бөөр орлуулах эмчилгээтэй 4 өвчтөн, бөөр шилжүүлэн суулгасан 2 өвчтөн, бөөр шилжүүлэн суулгахаар бэлтгэгдэж буй 1 өвчтөн байдаг байна. Тус тасгийг байгуулах төсөвт өртөг 200 гаруй сая төгрөг байсан ч 90 сая төгрөгт багтаан байгуулж чадсан нь Багануурчууд бид эвлэрч нэгдээд зүтгэж чадвал багахан хөрөнгө оруулалтаар “гайгүй” үр дүн гаргаж чадна гэдгийг харууллаа. Дүүргийн төр захиргааны байгууллагаас 30 сая төгрөгийн ус шүүгч аппаратын авч өгсөн бол нийслэлийн Засаг дарга, ЭМСЯ-аас 38 сая төгрөгийн өртөгтэй диализийн аппаратыг нь авч өгснөөр ийн үйл ажиллагаагаа явуулах боломж нь бүрджээ.

Багануур эмнэлэг төвтэй тогтолцооноос эрүүл хүн төвтэй тогтолцоонд шилжлээ

2015 оны 12 дугаар сарын 4. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэтэй хүн өөрийгөө төдийгүй, гэр бүл ойр тойрныхныгоо хамгаалах чадвартай байдаг. Харин энэ мэдлэгийг иргэдэд олгох, эрүүл мэндийн боловсролыг түгээх гадар дүүрэг төдийгүй улсын хэмжээнд бараг байхгүйтэй ижил. Тэгвэл Багануур дүүрэгт Нийгмийн эрүүл мэндийн төв үүд хаалгаа нээж эмнэлэг төвтэй тогтолцооноос эрүүл хүн төвтэй тогтолцоонд шилжлээ. Өмнөх жилүүдэд Эрүүл мэндийн төвийн эмийн сангийн зориулалтаар ашиглаж байсан байранд орон нутгийн хөгжлийн сангийн 49,5 сая төгрөгийн засвар хийж тохижуулснаар ийнхүү нийгмийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна. Бодлогын гадна үлддэг байсан эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх асуудал ийн анхаарлын төвд орж “Нийгмийн эрүүл мэндийн төв” иргэддээ үйлчилж эхэлсэн нь өнгөрсөн 3 жилд эрүүл чийрэг Багануурчууд болох мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь байлаа.

Өрхийн эмнэлгийн шинэчлэлтээс томографи тасаг хүртэл

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 7 хоногтоо 2 удаа шээсний шинжилгээ авдаг болоод бараг нэг жил болжээ. Эрүүл мэндийн төвд үүсдэг ачааллыг бууруулж иргэд шинжилгээ өгөөл тэр даруйдаа хариугаа авч дараагийн шатлалын эмнэлэгт заавал хандах эсэхээ нягтална гэдэг цаг хугацаа хэмнэсэн чухал ажил. Шинжилгээгээр 10 гаруй төрлийн өвчнийг оношлох боломжтой бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа нэг эмчийг тус чиглэлээр сургалтад хамруулан мэргэшүүлжээ. Сайн аппарат байгаад ашиглаж чаддаггүй хэмээн баалуулдаг байсан бол байгаа зүйлдээ эзэн болж иргэдэд үр өгөөжийг нь хүргэхэд бодлого мөн хамтдаа явж байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа боловсон хүчний тогтвор суурьшлыг хангах үүднээс 2013 онд өрхийн эрүүл мэндийн таван төвийн 40 эмч, сувилагч, ажилтнуудад 13,5 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгож байлаа.

Онцлох дараагийн зүйл бол төрөлт  ихсэхийн  хэрээр  зайлшгүй  эмчилгээ шаардлагатай  нярай  олширч байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн төвд эмгэг нярайн тасаг  байгуулан ажилласан явдал юм.

Багануур дүүргийн эмгэг нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг эрс дээшлүүлэхээс гадна Төв болон Хэнтий аймгуудын зарим сумдаас эрсдэл бүхий жирэмсэн эхчүүд тэдгээрийн төрсөн нярай хүүхдүүд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн бол 2015 оны 5 дугаар сараас эхлэн АНУ-ийн GE компанид үйлдвэрлэгдсэн спираль КТ-ийн аппаратаар компьютер томографи үйлчилгээг үзүүлж эхлэв. Ингэснээр эд эрхтний дүрсийг ямарч алдаагүй гаргах, жижиг хэмжээний хавдрын голомтуудыг илрүүлэх боломж бүрдэсний дээр шинжилгээний үргэлжлэх хугацаа богино, цацрагт өртөх хугацааг богиносгосноор өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой хэмээн тухайн үедээ олон нийтэд мэдээллэж байв. Одоо ч тэр ач холбогдол буураагүй гэдэгт итгэж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

  • teneg gazar
    baganuuriin emneleg bol suntsun gazar shuu dee, yamar ch sain emch bhgui, sain emch naraa togtooj chadahgui hov huutsuldsun heden avgai naraar ni l uldsen uhie l gevel end ochih bh daa
    2016 оны 05 сарын 03