2016 оны тавдугаар сарын 03-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2005.00-2018.00 төгрөгийн ханшаар 6.7 сая ам.доллар худалдан авах,
40.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 12.3 сая юанийг 311.21 төгрөгийн хаалтын ханштайгаар гадаад валютын дотоодын захад нийлүүлжээ.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд нийт 33.0 сая ам.доллар худалдан авах, 1.0 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн болно.
Үүнээс Монголбанк төгрөгийн своп хэлцлийг биелүүлж, гадаад валютын дотоодын захад 33.0 сая ам.долларыг нийлүүлсэн байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна