• Эхлэл
  • “Үндэсний бичиг үсгийн баяр-2016” болов

“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” болов

2016/05/03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2016” арга хэмжээ 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ны хооронд болж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөрт зориулсан ЕБС-ийн 1000 хүүхдийн үндэсний бичгийн бийрийн хичээнгүй тигээр урласан ном бүтээх аяны арга хэмжээ амжилттай болов.

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм.

Ингээд дээрх арга хэмжээний талаарх мэдээллийг зураган хэлбэрээр хүргэе.

Гэрэл зургийг С.Дөлгөөн


Сэтгэгдэл байхгүй байна

  • mongol bysgyi
    Yndesnii bichig ysgee syrtalchsan zalyychyyd xyyxdyyded ylger duurial bolson saixan bayar bainaa Tsaashdaa yrgelj temdeglej baigaarai
    2016 оны 05 сарын 04