Энэхүү гүйцэтгэлийг 3-р сарын 7-ны өдөр танилцуулсан жилийн урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 98.0 сая ам.доллараар, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг 32.5 сая ам.доллараар тус тус буурч, алдаа ба орхигдуулга абсолют утгаар 65.6 сая ам.доллараар өссөн өөрчлөлт гарлаа.
Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 29-ны байдлаар ам.долларын ханш 40 төгрөгөөр нэмэгдээд байсан тухай өмнө нь мэдээлсэн.
Энэ тухай сануулбал,“Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2010 төгрөгөөр авч 2013 төгрөгөөр худалдаалж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 40 орчим төгрөгөөр чангарсан байна.
Харин өнөөдрийн байдлаар ханш 2026 төгрөгөөр зарагдаж байна. Монголын Засгийн газар Азийн хөрөнгийн зах зээлээс 500 сая, нийтдээ 750 сая ам.доллар зээлж, уг мөнгө Монголын дансанд орж ирснээр ам.долларын ханш 80 төгрөгөөр сулраад байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын сүүлээр ханш буцаад өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр 2025 төгрөгөөр, арилжааны банкуудаар 2026 төгрөгөөр зарагдаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна