• Эхлэл
  • Монголчууд төмөр зам барина

Монголчууд төмөр зам барина

2016/05/05

Монгол улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат.

Харин сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханш буурсан нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тухай тус салбарынхан хэлж буй.

Гэхдээ тус салбарын үр шимийг хүртэх боломж бий гэдгийг салбарынхан ярьж байгаа ч баялагаас орж ирэх ашгийг өрөнд өгч байгаа нь ийн ашиггүй, хүнд байдлыг бий болгож буй аж.

Гадныхан Монгол Улсын баялагт эзэн суух гэж чармайж байгаа. тэгвэл бид өөрсдөөө баялагтаа эзэн суух ёстой буюу баялагаа зөв зарцуулах, баялагийг бүтээх үйлвэрлэлийг өөрсдийн гараар бүтээх хэрэгтэй байгаа юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дотоодын боловсон хүчнийг оролцуулан Монголчууд өөрсдөө барих боломжтой гэж Зам, тээврийн яам үзэж байгаа аж.

Энэ чиглэлээр хамтарч ажиллахаар Зам, тээврийн яамтай Төмөр замчдын нэгдсэн холбоо санамж бичиг байгуулсан бөгөөд Төмөр замчдын нэгдсэн холбооны тэргүүний мэдээлснээр улсын хэмжээнд үндсэн таван мэргэжлийн 460 гаруй төмөр замын инженер ажиллаж байгаа юм байна.

Нүүрсний тээврийн зардлыг үлэмж хэмжээгээр буюу гурав дахин бууруулах ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэх талаар Зам, тээврийн сайд онцлов.

Энэ мэтчилэн нэг зүйл хийхийн тулд нилээн их хэмжээний өөр зээл тавих болдог. Харин тухайн зээлээр эргээд ашгаа өгөх зүйл хийж чадаж байна уу? гэх асуулт гарч ирдэг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна