“Coal & Metals Mongolia”-2016 Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш буюу 2016 оны тавдугаар сарын 6-ны өглөө 9 цагт Корпорэйт Конвэйнш төвд эхэлнэ.
Чуулганд 600 орчим гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.
Тус арга хэмжээ нь нүүрсний салбарын Coal Mongolia, металлын салбарын Metals Mongolia болон уул уурхайн тоног төхөөрөмжийн MineTech үзэсгэлэнг нэгтгэн нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлог.
Чуулганд Хятад, Казахстан, Австрали, Япон улсаас түлхүү оролцож байгаа бөгөөд алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол их байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна