• Эхлэл
  • Монголбанк бодлогын хүүгээ буурууллаа

Монголбанк бодлогын хүүгээ буурууллаа

2016/05/05

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр буюу тавдугаар сарын 5-нд хуралдаж, бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Төв банкны бодлогын хүү 12 хувь байсныг 10,5 хувь болгож бууруулж байгаа аж.

Энэ оны эхэнд бодлогын хүү 13 хувь байсныг 1,0 хувиар бууруулж, 12 болгосон. Ийн хагас жилийн дотор хоёр удаа хүүг бууруулснаар 2013 оноос хойш бодлогын хүү хамгийн бага төвшинд ирж байна гэж Монголбанкнаас мэдээлжээ.

Бодлогын хүү гэдэг нь Төв банкны арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөд төлж буй тогтмол хүү бөгөөд бодлогын хүүг бууруулснаар банкуудын зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг.

Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бодлогын хүүгийн нөлөөлөл урт хугацаанд буюу 6-8 сарын дараа мэдрэгддэг, салбар бүрт харилцан адилгүй нөлөөлөлтэй учраас зээлийн дундаж хүү шууд 1,5 пунктээр бууна гэж хэлж болохгүй. Гэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрийн зардал буурна гэж тайлбарлалаа.

Инфляц нам түвшинд буюу гуравдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инцфляц 1.7 хувь байгаа  болон гадаад худалдааны болон төлбөрийн тэнцэл энэ онд эерэг хэвээр  байгаа нь ийнхүү бодлогыг хүүг бууруулахад нөлөөлсөн гэлээ.

Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх энэ шийдвэр мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө гэж Төв банк үзэж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна