Нүүрсний тээврийн зардлыг үлэмж хэмжээгээр буюу гурав дахин бууруулах ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэх талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ удаа нүүрсний экспортын талаар мэдээлэл хүргэх гэж байна.
Тодруулбал, Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурсан ч “Эрдэнэс Таван толгой” ХК 2014-2015 онд Монгол Улсын нийт нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлсэн байна.
Монгол Улс 2015 онд нийт 14.5 сая тонн нүүрс экспортолсон бол үүний 30 орчим хувийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дангаараа экспортолсон нүүрс эзэлжээ. Харин 2015 онд Монгол Улсын экспортолсон нийт нүүрсний хэмжээ БНХАУ-ын импортын 10 орчим хувийг эзэлсэн үзүүлэлт гарсан байна. Харин удаах байранд “Энержи ресурс” ХХК, “Саусгоби сэндс” ХХК оржээ.
Сэтгэгдэл байхгүй байна