• Эхлэл
  • Сураггүй болсон иргэн олджээ

Сураггүй болсон иргэн олджээ

2016/05/06

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт өчигдөр /2016.05.05/ их хэмжээний цас орж,  зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зүүн чиглэлийн замыг түр хугацаагаар хаасан.

Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон юм.

 Гэсэн ч үдээс хойш шуурга намдсанаар  аймаг орон нутгийн замын “АЗЗА” компаниуд цасанд боогдсон зам даваанууд дээр ажиллаж оройны 17.30 цаг гэхэд замын зорчих хэсгийг нээсэн байна.

Цасан  шуурганы үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болжээ.

Мэдээллийн дагуу  аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид болон нутгийн иргэд эрэлд гарчээ. Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ.

Зүүн чиглэлийн замыг хоёр өдөр хаахаар мэдэгдэж байсан боловч өнөөдөр тэнгэр цэлмэсэн тул замыг нээжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 


Сэтгэгдэл байхгүй байна