• Эхлэл
  • 17330 малчинд 10 хувийн хүүтэй олгожээ

17330 малчинд 10 хувийн хүүтэй олгожээ

2016/05/07

Тайлант өдрийн байдлаар, банкууд 5456 иргэний 337.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1549 иргэний 5 хувийн хүүтэй 73.6 тэрбум төгрөгийн, 3147 иргэний 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна. 

Үүнээс гадна Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 18614 малчин 72 тэрбум 45.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны тавдугаар сарын 05-ны өдрийн эцсийн байдлаар нийт 17330 малчинд 66 тэрбум 544.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна