• Эхлэл
  • НӨАТ-ын сугалааны 19320 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны 19320 азтан тодорлоо

2016/05/09

НӨАТ-ын сугалааны арав дахь тохирол өчигдөр 19:30 цагаас болж, 19,320 азтан тодорлоо.

Энэ удаагийн тохирлоор дөрвөн сая төгрөгийн 13 азтан, 500 мянган төгрөгийн 168 азтан шалгарлаа. Мөн 17412 хүн 20 мянган төгрөг, 1727 хүн 100 мянган төгрөг хожлоо. 

Гэхдээ супер шагнал болох 150 сая төгрөг болон 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн сугалаанд дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулсан юм.

Азын дугаар: 0686 8818

Супер шагналын дугаар: 6903 4117

20 мянга болон 100 мянган төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500 мянгаас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх аж. Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгодог.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ хараарай. 


Сэтгэгдэл байхгүй байна