• Эхлэл
  • “Татварт иргэдийн оролцоо” сэдвээр сургалт болно

“Татварт иргэдийн оролцоо” сэдвээр сургалт болно

2016/05/09

Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг  “Татвар төлөгч таньд баярлалаа” уриан дор энэ сарын 7-13-нд тэмдэглэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд  өнөөдөр ГТЕГ-ын удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудад хичээлийг заах юм.

Тухайлбал, МУИС-ын оюутнуудад өнөөдөр 14.20 цагаас ГТЕГ-ын дарга С.Пүрэв “Татварт иргэдийн оролцоо” сэдвээр хичээл заах бол  Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Хүрэлчулуун  15.00 цагаас АШУИС-ийн оюутнуудад, Стратеги хөгжлийн дарга Б.Бадрал 10.40 цагаас ХУИС, Орлогын газрын дарга Д.Цогтжаргал, СЭЗДС, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга С.Баясгалан Боловсролын их сургуулийн оюутнуудад тус тус хичээл заана.


Сэтгэгдэл байхгүй байна