• Эхлэл
  • Улаанбурхны эсрэг вакцинжуулалт энэ долоо хоногт эхэлнэ

Улаанбурхны эсрэг вакцинжуулалт энэ долоо хоногт эхэлнэ

2016/05/09

Өнгөрөгч баасан гариг буюу тавдугаар сарын зургааны өдөр НҮБ-аас захиалсан улаанбурхан өвчний эсрэг вакцин иржээ. Уг вакциныг одоогоор өрхийн эмнэлгүүдэд хуваарилах ажил хийгдэж байгаа ба энэ долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн улс орон даяар дархлаажуулалт эхэлнэ хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Улаанбурхнаар өвчлөгсдийн дунд 18-30 насныхан, тэр дундаа оюутнууд зонхилж буй учраас Засгийн газраас хөрөнгө гаргаж, дээрх насныхныг вакцинд хамруулахаар болсон. Засгийн газар 948.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 650 мянган хүн тун вакцин аваад байгаа юм.

Тиймээс дээрх насны залуусыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд харьяа өрхийн эмнэлэг дээрээ очиж вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна