Азийн томоохон хотуудад хэдийнэ уламжлал болсон усан гулсуураар гулгах арга хэмжээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "Скай ресорт"-д нээлтээ хийх гэж байна.
Тав хоногийн турш үргэлжлэх уг арга хэмжээг "City Slide in Mongolia" компани зохион байгуулж байгаа бөгөөд зуны туршид нийслэлд төдийгүй, орон нутагт ч зохион байгуулах гэнэ.
Америкт өрнөдөг "Black light slide" арга хэмжээний гулсуурыг үйлдвэрлэгч компани монгол гулсуурыг хийж буй. Энэ сарын 20-нд "Скай ресорт"-д сүндэрлэж, туршилтын гулгалтыг хийх гэнэ.
Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бид тусгай бэлтгэгдсэн ажилтнуудын гулсуурын эхлэл, дунд, төгсгөл хэсэгт ажиллуулна. 300 метр урт гулсуур маань Азидаа хамгийн урт гулсууруудын тоонд багтана. Гулсуур нийт гурван замтай.
Нэг зам нь гэр бүлийнхэнд буюу хүүхэд багачууд гулгахад тохиромжтой бол нөгөө хоёр нь залууст зориулагдсан. Манай арга хэмжээ далайн эргийн фестиваль хэлбэртэй өрнөх юм. Зөвхөн гулсуураар гулгаад зогсохгүй бүтэн өдрийн турш тэнд байрлаж, цагийг зугаатай ая тухтай өнгөрүүлэх бүхий л нөхцлийг хангах аж.
Мөн энэ үеэр наадмын талбайд хоёр тайз байрлуулж, амьд хөгжмийн тоглолт, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах аж.
Сэтгэгдэл байхгүй байна