• Эхлэл
  • Орос-Монголын хамтарсан хээрийн сургуулилт болно

Орос-Монголын хамтарсан хээрийн сургуулилт болно

2016/05/09

Орос-Монголын “Сэлэнгэ 2016” хамтарсан хээрийн сургуулилтын үеэр тагнуул-хайгуулын үйл ажиллагаа явуулахаас гадна хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах тал дээр ажиллана гэж хамтарсан хээрийн сургуулилтын бэлтгэл ажлыг хангах хурал дээр шийдвэрлэсэн тухай baikalfinance.com бичжээ. “Зүүн бүсийн цэргийн тойргийн төлөөлөл болон Монгол улсын Зэвсэгт хүчний ангийнхан хамтарсан хээрийн сургуулилтыг 8-р сарын 29-ноос 9-р сарын 7-ныг дуустал Буриадын Бурдуны полигон дээр явуулахаар тохиролцлоо ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

ОХУ-ын талаас танкийн батальон, мото буудлагын рот, явган цэргийн анги, тагнуул, хамгаалалтынхан оролцох бол Монголын талаас мото буудлагын батальон, явган цэргийн байлдааны техник, хуягт тээвэрлэгч, Т-72 танк, Шилка өөрөө явагч зенитын төхөөрөмж оролцохоор болсон байна. Сургалтанд хоёр талаас нийт 1000 орчим хүн оролцох ажээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна