• Эхлэл
  • 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

2016/05/10

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны тавдугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зараллаа.


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар  “Хотын шуудын  2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ.

Өнгөрсөн оны 12 сард болсон Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны орон нутгийн төсөвт 693.6 тэрбум төгрөгийн  орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас төсвийн гүйцэтгэлийн  3 дугаар сарын мэдээгээр 125.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар  давж биелсэн дүнтэй байгаа юм байна.

Хотын шуудын төсвийн орлого эхний 1 дүгээр улирлын байдлаар  2,0 тэрбум төгрөгөөр буюу 2,1 хувиар давж биелсэн хэдий ч бодит  нөлөөллийг хасч тооцвол 6.0 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй  байгаа бөгөөд цаашид ч тасалдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.

Иймд нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардлуудад хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна