• Эхлэл
  • Татварын буцаалтыг энэ сард багтаан олгоно

Татварын буцаалтыг энэ сард багтаан олгоно

2016/05/10

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 2016 оны нэгдүгээр сарын 22-ноос хойш тайлангаа ирүүлсэн, нийслэлийн хоёрдугаар ээлжийн иргэдэд энэ сард багтаан татварын буцаан олголтыг шилжүүлэх аж.

Харин хөдөө орон нутгийн Татварын хэлтсүүдэд эхний хагас жилдээ багтаан олгох шаардлага тавьсан байна.

Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын 2015 оны тайлангаар баталгаажсан 22778 иргэний илүү төлсөн татварыг хоёрдугаар ээлжээр буюу 2016 оны тавдугаар сард буцаан авах иргэдийн нэрсийн жагсаалтыг харахыг хүсвэл энд дарж регистерийн дугаараа хийн шалгана уу.

Тус систем түр хугацаанд доголдсон тул хайлт хийхэд "Үр дүн олдсонгүй" гэж гарч байжээ. Систем засварлагдсан тул та дахин шалгаж үзнэ үү.


Сэтгэгдэл байхгүй байна