Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр болсон “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан гадаадад оршин суугаа Монгол иргэд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болж байгааг онцлов.
Сонгуулийн тухай хуулиар Гадаадад байгаа иргэд нэр дэвшигчид санал өгөх боломжгүй байдаг тул өмнөх сонгуулиудад зөвхөн жагсаалтад буюу сонгуульд оролцож буй улс төрийн хүчинд санал өгдөг байжээ.
Ингэснээр жагсаалтаар сонгогдсон гишүүд гадаадад байгаа иргэдийн төлөөлөл болдог байсан юм. Гэвч жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна хэмжээн үзэж, 76 тойрог, 76 нэр дэвшигчтэй болсноор гадаадад байгаа орчшин суугчид саналаа өгөх боломжгүй болж байгаа юм хэмээн Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна