• Эхлэл
  • “Шүүхийн шинэтгэл” ном хэвлэгдэн гарлаа

“Шүүхийн шинэтгэл” ном хэвлэгдэн гарлаа

2016/05/11

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, анхаарах асуудлыг хөндсөн үг, өгүүлэл, нийтлэл, ярилцлага, сурвалжлага, тэмдэглэл зэргийг нэгтгэн "Шүүхийн шинэтгэл” номыг эмхэтгэн хэвлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг хэн хэрхэн ойлгож, сэтгэж, санаа бодлоо нэмэрлэж байсны нотолгоо, зурвас үеийн түүх болох тус номонд сэтгүүлчдийн асуудал дэвшүүлсэн нийтлэл, ярилцлагуудаас гадна хууль зүйн салбарын нэр бүхий эрдэмтэн, судлаачдын төлөөллүүдийн байр суурийг мөн тусгахыг хичээсэн болно.

Шүүх судлалыг хөгжүүлэх төдийгүй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, алдсан оносноо оношлон засах, шинэтгэлийг хэрэгжүүлэхэд санал сэдэл өгөх үнэ цэнэ бүхий тус ном шүүхийн мэргэшсэн сэтгүүл зүйн бүтээлийн анхны эмхэтгэл болсноороо онцлог юм.


Сэтгэгдэл байхгүй байна