• Эхлэл
  • 19740 малчинд 10 хувийн хүүтэй олгожээ

19740 малчинд 10 хувийн хүүтэй олгожээ

2016/05/13

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 21379 малчин 82 тэрбум 938.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны тавдугаар сарын 11-ний өдрийн эцсийн байдлаар нийт 19740 малчинд 75 тэрбум 930.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Гэтэл энэхүү зээлийг шүүмжлэх нэгэн байна. Өчигдөр Өмнөговь аймгийн Манлай сумын “Манлай шүтээн” хоршооны төлөөлөгчид малчдын тухайн жилдээ бэлдэж, үндэсний үйлдвэрлэлдээ тушаасан хонь, тэмээний ноос тухай жилийн арванхоёрдугаар сард урамшууллыг нь олгох ёстой. Гэтэл 2015 онд малчдын үндэсний үйлдвэрлэлд тушаасан хонь, тэмээний ноосны урамшууллыг одоо хүртэл олгоогүй.

АСЕМ, сонгуульд улсын төсвөөс мөнгө хувиарлан зарцуулж байгаа нь малчдад өгөх ёстой ноосны урамшууллын мөнгийг АСЕМ-ын бэлтгэл ажил, сонгуульд зарцуулаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна хэмээн урамшуулалыг мөнгө өгөхийг шаардсан юм.

Мөн энэ үеэр “Малчдын 10 хувийн хүүтэй зээл гэж сурталчилаад байх юм. Үнэн хэрэгтээ малчид зээлээ ч төлж чадахгүй хүнд байдалд ороод байгаа. Зээлээс зээлийн хооронд амьдарч, өмнөх тавьсан зээлээ ч төлж дийлэхгүй болж байна” гэв.

Үүнээс харахад урамшуулалаа авах гэсэн малчид 10 хувийн зээлийг тийм ч таатайгаар хүлээж авахгүй байгаа харагдана.  

Х.Сугар: Малчдын мөнгийг өөр зүйлд зарцуулаад байгаа юм биш биз


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна