• Эхлэл
  • Азийн хөгжлийн банк 287 сая ам.долларын санхүүжилт хийнэ

Азийн хөгжлийн банк 287 сая ам.долларын санхүүжилт хийнэ

2016/05/13

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

АХБ нь өөрийн хөрөнгө болон зах зээлээс босгосон эх үүсвэртэй хөнгөлтттэй зээл, буцалтгүй тусламжаас бүрдэх 2016 онд Монгол улсад олгож буй нийт 287 сая ам. долларын санхүүжилтийн хөтөлбөрийг батлав.

Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн сүлжээний томоохон хөрөнгө оруулалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслах цоо шинэ төсөл энэ жилийн санхүүжилтэнд тэргүүлэх ач холбогдолтой байна.

Шинэ он гарсаар АХБ гурван зээлийн төсөл батлаад байгаа ба үүнд төрийн өмч хөрөнгийг удирддаг Эрдэнэс Монгол ХХК-ийн компанийн засаглал, менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл орж байгаагаас гадна Замын Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн боомтыг сайжруулах, Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад  бохир ус цэвэрлэх байгууламж барих зээлийн туслалцаа орно.

Одоогоор АХБ манайд 953 сая ам.долларын 23 хөнгөлөлттэй зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа билээ.

АХБ сүүлийн 25 жилийн хугацаанд монголд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. 

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    har tamhi chid hun
    2016 оны 06 сарын 04
  • Зочин
    zeel avah orchniig saijruulah
    2016 оны 06 сарын 04