• Эхлэл
  • Өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

Өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

2016/05/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

Энэ өдөр цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулахаас гадна 20 мянган мод сөөгийг тарих аж. Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнөх талбайд мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

Түүнчлэн цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулахаас гадна 20 мянган мод сөөгийг тарих ажээ. Мөн энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарих бөгөөд иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар заавар зөвлөгөөг өгөхөөр төлөвлөөд байна.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд мод тарих болсоноо мэдээлсэн билээ. Мод тарих нь маш олон талын тустай гэдгийг хүн бүр мэддэг учир энэхүү үйл ажиллагаанд иргэд идэхвтэй оролцдог энэ жилийн хувьд ч тэр идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна