Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монголчуудын хувьд урагш хөдөлдөггүй мөрөөдөл мэт байдаг асуудлуудын нэг нь усан цахилгаан станц. Эрчим хүчний дутагдалтай хэвээр байгаа монголчууд арав гаруй жилийн өмнөөс усан цахилгаан станц барих талаар ярилцаж байгаа ч биелсэн нь үгүй.
Монголчуудыг усан цахилгаан станцтай болохыг хамгийн их эсэргүүцэгч нь ОХУ. Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хараат хэвээр байх нь тэдэнд ашигтай байлгүй яах вэ. Тиймээс ОХУ-ын зүгээс усан цахилгаан станцууд ялангуяа Шүрэнгийн цахилгаан станцыг байнга эсэргүүцдэг. Харамсалтай нь, манай зарим хүчнийхэн, иргэний хөдөлгөөнийхөн оросууд ийм эсэргүүцлийг санаатай санаандгүй дэмжчихсэн явж байх нь ч бий.
Угаасаа Шүрэнгийн станцын алхам бүрт оросууд ил далд эсэргүүцэл илэрхийлж ирсэн. Энэ удаад Шүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлын санхүүжилтийг ОХУ түр зогсоож чадлаа гэж тус улсын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Нуритдин Инамов баяртайгаар мэдээлжээ.
Монголын Сэлэнгэ мөрөнд барих Шүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлыг Дэлхийн банкнаас санхүүжүүлж байгаа юм. Харин ОХУ зүгээс Сэлэнгэ, Байгаль далайн цутгаланд цутгадаг гол, мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцдэг. Тэд Шүрэнгийн УЦС болон Сэлэнгийн хамгийн том цутгалан Орхон голын усан цахилгаан станцын барилгын ажлыг түр зогсоосон гэж мэдээлсэн байна.
Мөн Оросын эх сурвалж Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ч бас дурджээ. “Бид энэ асуудлаар Монголын талтай болон эдгээр ажлын санхүүжилтын гол эх сурвалжуудын нэг Дэлхийн банктай, тэрчлэн судалгаа, шинжилгээ хийхэд тусламж дэмжлэг үзүүлсэн Олон улсын байгаль хамгаалах холбоо болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байна” гэж Инамов олон нийтийн зөвлөлд танилцуулсан байна.
Уг нь Эгийн голын УЦС нь ОХУ-д огтхон ч хамааралгүй Хөвсгөл далайгаас эх авдаг Эгийн гол дээр УЦС барих төсөл юм. Харин ОХУ мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл гэх мэтчилэн буруутган, саад хийхийг чармайж байгаа хэвээр.
Нуритдин Инамов ОХУ-ын Байгаль орчны яам төслүүдийн /усан цахилгаан станцын гурван төслийг хэлж байгаа бололтой/ цаашдын хувь заяаг тодорхойлохын тулд хэдэн долоо хоногийн өмнө Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзсан. Төслөөс татгалзах шаардлагатайг Монголын талд ойлгуулахын тулд энэ сарын 20-ны үед Улаанбаатарт Монголын түншүүдтэй уулзахаар ОХУ-ын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрынхан төлөвлөөд байгаа гэжээ.
Нуритдин Инамов “Дэлхийн банкны ажилтнууд биднийг сонсож, энэ ажлыг түр зогсоож байгаа тухай захидлыг бид Вашингтоноос хүлээн авсан. Одоо бид Дэлхийн банкны төлөөлөгчдийг Буриад улс, Эрхүү мужид айлчлуулж, иргэдийн үнэлэлт дүгнэлтийг сонсгоно” гэж нэмж хэллээ.
Ийнхүү Оросууд Монголын УЦС-ыг эсэргүүцэх ажилдаа их амжилт олж байгаагаа бахархан мэдээлсээр байна.
А.АНУ
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна