“Corporate” зочид буудлын театрын хэсэгт өнөөдөр 14.30 цагийн орчим гал гарсан гэсэн мэдээлэл байна.
Галын дуудлагын дагуу НОБГ-ын гал унтраах 10 дугаар ангийнхан ажиллаж байна. Галын шалтгааныг одоогоор хэлэх боломжгүй гэж НОБГ-ын шуурхай албаныхан мэдэгдлээ.
Чингэлтэй дүүрэг, Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын зүүн талд байрлах “Corporate” зочид буудал Монголдоо өндөр зэрэглэлийн буудал бөгөөд олон улсын хурал зөвлөгөөн, уулзалт зэрэг томоохон арга хэмжээ болдог.
Мөн тус зочид буудал Монголд анх удаагаа дэлхийн жишгийн театр байгуулсан бөгөөд монголчуудын сонирхон үзсэн “Авьяаслаг Монголчууд” шоу энэхүү театрт зохион байгуулсан билээ. Гал театрын тайзны арын хэсгээс гарсан бололтой.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна