Автозамын засварын ажил эхлээд байгаа. Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан байна.
Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм.
Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна.
Харин Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Camel дэлгүүрээс Чингэлтэй, Хайлаастын уулзвар хүртэл 800м замыг 2016 оны тавдугаар сарын 17-ны 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийх аж.
Тиймээс зам барилгын ажлын үед түр зам гаргах бөгөөд иргэд түр замаар хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна